Иймийн тул хүн аз жаргал, зовлон гуниг хэмээх эсрэгцэн орших туйлт хаалганы завсарт төрж, өсч өндийх гэнэн балчир наснаас эхлэн, сэтгэлийн дотоод ертөнцийн чанараасаа шалтгаалан мөнөөх хоёр хаалганы нэгийг аль хэдийнээ нээчихсэн, хөл дээрээ тогтох гэж ямар нэгэн бариул эрэх мэт тэмтчин бүдчин бэдрэх бөлгөө. Гэвч нээсэн л бол хүмүүн та үүрд анх сонгосон хаалганыхаа цаана амьдарна гэсэн үг биш. Хагацал зовлонгийн хар хаалгыг хуу татан нээгээд, аз жаргалтай, гэрэл гэгээтэй сайхан амьдралыг сонгох боломж хүн бүрт бий. Энэ бол жаргал зовлонгийн аль нь боловч ялгаагүй даван туулах “хорвоогийн жам ёсон” эсвэл бурхны мутарласан “хууль” ч байж болох юм. Магадгүй байж ч магадгүй.
Г.Болороо