2010-01-29
Хүн өнгөрсөнд хөөгдөн, ирээдүйг нэхэн, одоод амьдарна
Хүн хором мөч бүр өнгөрсөнтэй тулгарч, одоог туулж, ирээдүй рүү тэмүүлнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг хүмүүнийг өглөө, өдөр, шөнө мэт ээлжлэн эргүүлдэнэ.
Өнгөрсөн үлдэн үлдэн хөөсөөр гүйцээд л ирнэ. Хүн танина. Таниагүй, мэдээгүй царайлан мартахыг хичээнэ. Хүн ирээдүйгээ үзэх гэж урагшаа л зүтгэнэ. Өнгөрсөн нэхэн гүйцнэ. Танигдахын тулд замын эхэнд хүлээн зогсоно. Хүн өнгөрснөө дурсна. Уйтгарлана, гуниглана. Баярлана, догдлоно. Өнгөрсөн аажим аажмаар холдон одно. Гэвч удаж төдөлгүй буцаад л ирнэ. Өнгөрсөн эргэж ирэхийн тулд хүүхэд мэт уйлна, араатан мэт хилэгнэнэ. Өнгөрсөн эргэж ирэхдээ хүмүүнд баясал, гунигийн алийг нь авч ирэхийг таашгүй.
 Хүн ирээдүй өөд л улайран тэмүүлнэ. Ирээдүй эргэж харалгүй цааш алхсаар… Хүн ирээдүйг гүйцэхээр улам хурдална. Ирээдүй цааш алхсаар л… Гэтэл өнгөрсөн дахиад л танигдахын тулд ирээдүй дунд даллан зогсоно. Хүн ирээдүйд өөрийг нь юу хүлээж буйг мэдэхийг хүснэ. Урагшаа л яарна. Ирээдүйгээ төсөөлнө, сайхнаар мөрөөднө. Ирээдүй эргэж үл харна. Хүн ирээдүйгээ мэдэхийн тулд далай мэт давалгайлж, сүүдэр мэт дагана. Гэвч гүйцэхгүйгээ ухаарна. Хүн ирээдүйгээ зөгнөнө. Гэвч тааж эс чадна. Ирээдүй тайлагдашгүй оньсого хэвээр үлдэнэ.
Хүн өнгөрсөнд хөөгдөн, ирээдүйг нэхэж цөхрөөд одоог сонгоно. Өнгөрснөөс эвтэйхэн зайлж дөнгөн, одоотой нөхөрлөнө. Одоо хүмүүнээс ирээдүй шиг зугтахгүй, хүмүүнийг өнгөрсөн шиг нэхэн хөөхгүй. Хүн одоод л амьдарна. Хүн ийнхүү өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн эргүүлэгт сэлнэ.   
Г.Болороо
Бичсэн: nuuts | цаг: 13:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Aanhaan.minii ergetsvvlel ym aa.
Бичсэн: Зочин цаг: 17:53, 2010-02-13 | Холбоос | |


neg tiim Philosophy taldaa bichleg yumu
Бичсэн: Tuvshuu (зочин) цаг: 14:23, 2010-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax