Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зүүн өмнөд эрэгт хэлбэр дvрсээрээ гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойд хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггvй алга болсон юм. 1909 оны 11-р сарын 14-нд тухайн үеийн хамгийн алдартай далайчин байсан ахмад Жоуш Слок Мартас-Виньярд арлаас Өмнөд Америк руу чиглэн яваад, Бермудын гурвалжинд алга болжээ. Тэрбээр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хүн юм. Тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ. Үүнээс хойш хүн болон усан онгоц алга болох явдлыг газар хөдлөлт болон том солир далайд унаснаас үүссэн цунамын гэнэтийн давалгаанд өртсөн, далайн аймшигт амьтны дайралт байсан, өөр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилтад орж усан онгоц төөрсөн, газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгионоор нисэх онгоц унасан, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүдэд хулгайлагдсан зэрэг олон таамаглал гарах болов. Мэдээж хэрэг жил бүр энэ гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисч, усан онгоц дайран явж, амьд мэнд, бүрэн бүтэн гардаг билээ. Мөн бусад далай тэнгист янз бүрийн шалтгаанаар усан болон нисэх онгоцууд сүйрч л байдаг билээ. Гэтэл сүйрэх болон ор сураггүй алга болох хоёр өөр ойлголт юм. Сүйрэхийн тухайд усан дээр хагархай хугархай хэсгүүд болон цогцос үлддэг, харин алга болоход юу ч үлддэггvй. Ийм тайлбарлашгүй, гэнэт сураггүй алга болох тохиолдол гардаг газар дэлхий дээр үүнээс өөр байдаггvй юм. Аризоны номын санч Лоуренс Д.Куше " Бермудын гурвалжин: Цуу яриа, домог ба бодит байдал" номдоо энэ газрын нууцыг дэлгэсэн байна. Тэрбээр үүнийг сенсаац шуугиан гэж үздэг бөгөөд ингэхдээ жигтэй хачин учир битүүлэг, ор сураггүй алга бололтоос бусдыг нь үгүйсгэдэг. Усан онгоц болон нисэх онгоцуудын ор сураггүй алга болсон бүх тохиолдлуудыг "энгийн" шалтгаанаар тайлбарладаг. Кушегийн концепцид огт хүнгүй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгүй байгаа юм. 1940-1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм. Тухайлбал, Францын Розана усан онгоц Багамын арлуудын ойролцоо /1840 он/, Кэролл А.Диринг далбаат онгоц далбаагаа босгочихсон, хоолоо идэхэд бэлэн болсон байдалтай, хоёр амьд мууртай /1921 он/, Рубикон усан онгоц нэг нохойтой /1949 он/ г.м. Харин доорхи тохиолдлыг Л.Куше тайлбарлахаас татгалздаг. “British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор-4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны өглөө Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлсэн бөгөөд онгоцон дээр хэвийн, мөн яг хуваарийн дагуу явж байгаагаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлийн удаа "Star tiger”- ийн тухай сонссон нь байв. Эрэл хайгуул эхэлж, арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц "Star tiger”- ийн явсан маршрутын дагуух районыг самнажээ. Усны гадаргуу дээр тосны толбо болон судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дүгнэлтэнд, үүнээс хэцүү даалгавар урьд нь хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичсэн байжээ. "Энэ 6ол үнэхээрийн тайлагдашгүй оньсого, нууц юм" гэж Л.Куше хүлээн зөвшөөрсөн байна. Нисгэгч болон далайчдын дунд "Ийм байнгын хөдөлгөөнтэй газар нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нөхцөл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тэд хэлэхдээ гурвалжин гэж байдаггүй, энэ бол хэтрүүлгийг дэндүү сонирхдог хүмүүсийн бодож олсон зүйл гэж үздэг. Тэдний бодлыг энэ бүс нутгийг хариуцан ажилладаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх, мөн түүний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн ер намждаггүй. Түүний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх болон жолоодох бvрэлдхүүний тухай домог, цуу яриа их гардаг. Гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол vргэлжилсээр байна. 1970-аад онд Майамийн онгоцны буудлын ойролцоо ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон байна. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд сураггүй алга болжээ. Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэд Майами дахь диспетчер, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvй тийм хурдтайгаар доошлож байжээ. Жирийн хурдаар доошилж байгаа тохиолдолд нисгэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зөвхөн ганц дүрс л олж харсан байна. Радарын дараагийн эргэлт болоход онгоц 300 метрийн өндрөөс 100 метрээс доошилсон ба усанд уначихсан байж магадгvй юм. Доошлох ийм хурдыг удирдлагын систем эвдэрсэн, нисгэгч туршлагагүйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Үүнийг тайлбарлахын тулд заавал агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагүй ажээ. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм. Бермудын гурвалжингийн районд гэрэл гарч байхыг олж харан, ажиглалт хийсэн анхны цуутай гэрч бол Колумб байв. Тэрбээр1492 оны 10-р сарын 11-нд нар мандахаас хоёр цагийн өмнө Санта-Марий онгоцны бүхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харжээ. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисгэгчид ажигласан байна. Энэ хачин зүйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг ч эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бөгөөд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргууд гэрэлтсээр байгаа ба ялангуяа дээрээс харахад их гоё харагддаг ажээ. Колумбын ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаантай бөгөөд гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9-р сарын 5-нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн байснаа гэнэт тэнгист уначихсан уу гэмээр алга болохыг харцгаажээ. Гурвалжингийн районд тэнгэр болон газарт нөлөөлөх цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө үзүүлж байж болох юм. Бас нэг өөр таамагаар усан болон нисэх онгоц алга болохыг өөр үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "үл танигдах хүчний үйлчлэл", "хурмастын занга", "таталцлын цооног", амьд биетүүд онгоц эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгүй зүйлийг ойлгомжгүйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгүй л байна. Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдолд нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогүй болно.
Далай бол их том зүйл, усан онгоц болон нисэх онгоц өчүүхэн жижиг. Усны гадаргуу болон гүнд төрөл бүрийн урсгал явагдаж байдаг учраас эрэл хайгуул үр дүнгүй байх нь гайхах зvйл биш. Тухайлбал, Мексикийн буланд хойд урсгалын хурд нь цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт оччихсон байдаг нь алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Тиймээс том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Үнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн төгсгөл хавьд урсгал нь их лагийг зөөж явдаг бөгөөд түүнийг усны ёроолд байгаа том усан онгоцыг ч сорон авч болдог ажээ. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гүехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “Цэнхэр хөх” гэж нэрлэгддэг агуй бөгөөд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгүй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн өмнө эдгээр агуй нь хуурай газар дээр байсан бөгөөд 12- 15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн үеийн дараа тэнгисийн түвшин нэмэгдэж, цэнхэр агуйнууд нь загасны амьдрах орчин болсон байна. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гүехэн газрын зааг хүртэл үргэлжлэх бөгөөд шохойн чулуун үеийг бүхэлд нь өнгөрдөг ба зарим нь 450 метрийн гүнд хүрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хүрдэг бөгөөд нуурууд болон намагтай холбогддог. “Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бүрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид зай хэмжээ нь газар дээрхи агуй шигээ тийм хэцүү давчуу байсныг ажигласан. Үүнээс гадна зарим "Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Түрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргүүлгийг үүсгэдэг. Ийм усны эргүүлэг багавтар усан онгоцыг хүнтэй нь хамт сорж авахгүй гэх баталгаа байхгүй. Энэ таамаглал 25 метрийн гүнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд үүсдэг хүчит хуй салхи их хэмжээний усыг дээш өргөн нүх үүсгэдэг. Өдөр торнадо харагддаг учир түүнээс зайлж болно, харин шөнө эсвэл муу харагдаж байгаа үед түүнээс зайлах нь маш хэцүү юм. Усан доорхи энгийн газар хөдлөлтөөс үүссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живүүлдэг гол сэжигтэн мөн. Цунами 60 метрийн өндөртэй байж болдог. Тэд гэнэт үүсдэг ба түүнтэй усан онгоц тааралдвал агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоц агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг. Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу? Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Өндөрт салхи өөрчлөгддөг, өндөр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж өгсөн чиглэлээс огт өөр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нөлөө vзvvлдэг. "Өөрчлөгдсөн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бөгөөд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар өсөж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мөргөлдөхөд чулуун ханатай мөргөлдөж байгаатай адил зvйл юм.Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол /100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хөнгөн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хөнгөн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг. Бас өөр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нөлөөллөөр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн соронзон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай өөрчлөлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит өөрчлөлт ойртож байгаа ба тvvний дохио нь “соронзон газар хөдлөлт болж байгаа нь юм". Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм. 1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбоосны район гэж нэрлэсэн. "Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бөгөөд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд өртдөг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу? мэдэгдээгvй байгаа... 3-4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мөр байгаагvй". Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чөтгөрийн хөндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн.
Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд төвлөрсөнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40-р өргөрөгийн хооронд оршиж байжээ. Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд уртрагийн 72-р градусыг даган байрласан ба тэдний төвvvд нь нэг нэгнээсээ өргөрөгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, өмнө талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хөдөлгөөн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудлыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм. Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба өмнө зvгийн хvйтэн урсгалын мөргөлдөх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл өөр өөр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нөлөөгөөр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нөхцөл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг өөр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нөхцөлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бөгөөд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.