Анх АНУ-ын Йольстоны үндэсний цэцэрлэгийг 1872 онд дархалсан гэдэг. Харин үүнээс өмнө манай чин зоригт өвөг дээдэс Богд хан уулыг 13-дугаар зууны үед дархалсан ба мөн уг цэцэрлэгээс зуугаад жилийн өмнө дахин дархалж, дархан цаазат сүлдэт болгосон тухай баримт бий. Ийнхүү Богд хан уулын дөчин дөрвөн аманд унаган төрхийг нь хадгалан үлдээхийн тулд ой хамгаалагч суулгасан байдаг.
Байгалийн тансаг бүхэн цогцлон бүрдсэн дархан цаазат Богд хан уул бол олон төрлийн хорхой шавж, ан амьтан, жигүүртэн, мөн эмчилгээнд хэрэглэдэг өвс ургамал, амтат үр жимсээр баялаг мод буттай хосгүй сайхан газар “бай...