“Хүн” гэгч цаг хугацааны орон зайд орших нэгэн зүйл амьтан билээ. Гагцхүү оюун ухаан, цэцэн билгээрээ л адгуусан төрлөөс ялгарна. Чухам хүмүүн биеийг олж тоост хорвоод мэндэлсэн “хүн” гэгч ухамсарт амьтны өмнө л ирээдүйд учрах амьдралаа шийдэх хоёр өнгийн хаалга оршино. Нэг нь аз жаргалын цагаан хаалга, нөгөө нь хагацал зовлонгийн хар хаалга юм.
Иймийн тул хүн аз жаргал, зовлон гуниг хэмээх эсрэгцэн орших туйлт хаалганы завсарт төрж, өсч өндийх гэнэн балчир наснаас эхлэн, сэтгэлийн дотоод ертөнцийн чанараасаа шалтгаалан мөнөөх хоёр хаалганы нэгийг аль хэдийнээ нээчихсэн, хөл дээрээ тогтох гэж ...
2010-01-29
Хүн хором мөч бүр өнгөрсөнтэй тулгарч, одоог туулж, ирээдүй рүү тэмүүлнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг хүмүүнийг өглөө, өдөр, шөнө мэт ээлжлэн эргүүлдэнэ.
Өнгөрсөн үлдэн үлдэн хөөсөөр гүйцээд л ирнэ. Хүн танина. Таниагүй, мэдээгүй царайлан мартахыг хичээнэ. Хүн ирээдүйгээ үзэх гэж урагшаа л зүтгэнэ. Өнгөрсөн нэхэн гүйцнэ. Танигдахын тулд замын эхэнд хүлээн зогсоно. Хүн өнгөрснөө дурсна. Уйтгарлана, гуниглана. Баярлана, догдлоно. Өнгөрсөн аажим аажмаар холдон одно. Гэвч удаж төдөлгүй буцаад л ирнэ. Өнгөрсөн эргэж ирэхийн тулд хүүхэд мэт уйлна, араатан мэт хилэгнэнэ. Өнгөрсөн эргэж ирэхдээ ...
2010-01-29
“Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн монголын холбоо”-ны гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач Г.Буднямтай ярилцлаа. 

-Гэр бүл гэдэг үгийг хамгийн энгийнээр тайлбарлавал…
-Хайр сэтгэл, эд хөрөнгө, удам угсаа гурвыг нийлүүлж байгаа өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн түүхийг үргэлжлүүлэх нэгдэл. Дурласан хос гэрлэлтээр дамжуулан хайр сэтгэлээ нэгдүүлдэг. Мөн эд хөрөнгөө ч нийлүүлдэг. Эд хөрөнгө их бага байх нь чухал биш. Хайр сэтгэлээрээ нийлж, дараа нь хамтын хүчээр эд хөрөнгөө бий болгосон гэр бүл  хамгийн аз жаргалтай, бат бөх байдаг. Гэр бүлийн хамгийн чухал  үүрэг нь өөр өөр удмын хү...
2010-01-29
Дүүрэн хүн чихсэн дөрвөлжин унаа маань ирлээ. “Мөсөн хүн” болохоос аврагдахын хүслэн болсон хүмүүс хөлдөө тээгэлдсэн балчир хүүхдийг ч үл анзааран, багтахын төлөө тэмцэв. Үнэндээ бид ч мөн адил. Цахилгаан эх үүсвэрт “хоёр эвэрт” хүлэг, эцсийн хүчээ шавхан, сүүлчийн амьсгаагаа арай ядан авч байгаа хүн шиг алгуурхан хөдөлж, мөлхөх шахам дүүжигнэсээр замдаа гарлаа. Хүйтнээс зугтаан тэмцэлдэн байж суусан хүлэг дотор хөлдөөгч мэт тал бүрээс сийгэж, эргэн тойронд амьд гэж хэлэмгүй хөхөлбөр царайтай хүмүүс зорчино.
Хаалганы салж унах гэж буй мэт чимээ, хүмүүсийн яриа, радиогоор явах муухан дуулдах ду...
2010-01-29
Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зүүн өмнөд эрэгт хэлбэр дvрсээрээ  гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойд хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж  нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггvй алга болсон юм. 1909 оны 11-р сарын 14-н...
2010-01-29

Анх АНУ-ын Йольстоны үндэсний цэцэрлэгийг 1872 онд дархалсан гэдэг. Харин үүнээс өмнө манай чин зоригт өвөг дээдэс Богд хан уулыг 13-дугаар зууны үед  дархалсан ба мөн уг цэцэрлэгээс зуугаад жилийн өмнө дахин дархалж, дархан цаазат сүлдэт болгосон тухай баримт бий. Ийнхүү Богд хан уулын дөчин дөрвөн аманд унаган төрхийг нь хадгалан үлдээхийн тулд ой хамгаалагч суулгасан байдаг.   
Байгалийн тансаг бүхэн цогцлон бүрдсэн дархан цаазат Богд хан уул бол олон төрлийн хорхой шавж, ан амьтан, жигүүртэн, мөн эмчилгээнд хэрэглэдэг өвс ургамал, амтат үр жимсээр баялаг мод буттай хосгүй сайхан газар “бай...
2010-01-29